Сүү, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тараг ямар тустай талаар Их Британийн мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна.
– Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж, хоол шингээдэг. Бага насны хүүхдийн гэдэс өвдсөн бол эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр лүү тарганд гүйгээрэй.
– Тараг хүний дархлааг сайжруулна. Түүний найрлагад өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг.
– Таргийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлог.
– Тараг ууснаар цусан дахь холестериний хэмжээ багасна.
– Тарган дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг шидтэй.
– Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг.
– Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлжинө
– Тараг уух нь ой санамжийг сайжруулан, зөнөхөөс сэргийлнэ.
– Тарагны найрлагад байгаа бодисууд бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдар үүсэхээс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
– Тараг уусан үед хүний организм амардаг. Оройн хоолны дараа нэг аяга тараг уувал сайхан нойрсоно гэж мэргэжилтүүд зөвлөжээ.
– Сайхан шүдтэй байхын тулд тараг уугаарай. Шүд хорхойтох, чулуу үүсэх, буйл үрэвсэхээс сэргийлэх шилдэг арга бол тараг уух гэнэ.