Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болдог. Энэ жил ч уламжлал ёсоор бөхийн барилдаан болох бөгөөд маргааш 15:00 цагт эхлэнэ. Энэ барилдаан 2016 оны анхны бөхийн барилдаан болох гэж буйгаараа онцлог ба энэ жил шинэ Үндсэн хууль батлагдсаны 19 жилийн ой тохиож байна. Сонирхуулахад, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны анхны барилдаанд улсын заан Г.Хүрэлбаатар түрүүлж, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан бол өнгөрсөн жил буюу 18 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэж байсан юм.
Нинж