БНХАУ-ын ХАЧ-ийнТэнгисийн цэргийн хүчин Тайваны хоолойд 2016 оноос хойш анх удаа, лхагва гаригийн өглөө, байлдааны буудлагатай хээрийн сургууль эхлүүлсэн талаар БНХАУ-ын Төв телевиз мэдээллэж байна. Хээрийн сургууль орон нутгийн цагаар 08.00-д эхэлсэн бөгөөд пүрэв гаригийн шөнө дунд хүртэл үргэлжилнэ гэж мэдээлэлд дурьджээ. Одоогоор өөр тодорхой зүйл алга байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваны асуудал хариуцсан сайдын тайлбарт, БНХАУ-ын ТЦХ хээрийн сургуулийн зорилго нь “”Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах” явдал гэж мэдэгдлээ. Өмнө нь South China Morning Post хэвлэл цэргийн баталгаат эх үүсвэрэс иш татан, Тайваны хоолойн усан замд дөрөвдүгээр сарын 18-д явуулах тэнгисийн – цэргийн хээрийн сургууль эхний ээлжинд “нэг хятад” зарчмыг дагаж мөрдөх тухай Тайваньд өгсөн сануулга, түүнчлэн АНУ-тай Сирийн асуудлаар сөргөлдөх үед улам бүр нэмэгдэж буй асуудлуудтай холбоотойгоор Москваг дэмжиж байгаа гэж мэдээллэсэн билээ. Дөрөвдүгээр сарын 11-12 Өмнөд-Хятадын тэнгист хээрийн сургууль явуулж дуусаад 1949 оноос хойш болсон хамгийн том тэнгисийн цэргийн параданд 78 агаарын хөлөг, 10 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцсон парадыг БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн тэргүүн Си Зинпинь хүлээн авсан билээ. Үүний дараа ТЦХ флот сургууль хийх өөр районд шилжсэн нь дөрөвдүгээр сарын 18-д явагдах Тайваны хойг байлаа. Тайваны хоолойд явагдаж буй цэргийн сургуульд онгоц тээвэрлэгч “Ляонин” оролцож, анх удаа сүүлийн гурван жилд байлдааны буудлага хийгдэх гэнэ.