ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) өнгөрсөн жилийн ургацаас 2018 оны хаврын тариалалтад зориулж, 11 сортын 23 840 тонн буудайн үрийн нөөц бүрдүүлсэн. Хуваарийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 19-ны байдлаар тус сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар 32 иргэн, аж ахуй нэгжид 1165 тн, Булган аймаг дахь салбар 24 иргэн аж ахуй нэгжид 1071 тн, Хөтөл салбар 90 иргэн, аж ахуй нэгжид 3016 тн нийтдээ 5247 тн үрийн буудайг журмын дагуу гэрээ хийж олгожээ.