Хаврын цагт хачигт халдвар их гардаг бөгөөд хачигт халдвараас болж эрүүл мэнд, амь насаараа хохирох харамсалтай хэргүүд гардаг. Он гарсаар хачигт халдварын 142 сэжигтэй тохиолдол 13 аймгийн 46 сум, Нийслэлийн таван дүүрэгт гарсан нь лабораторийн шинжилгээгээр баталгаажжээ.
Өнгөрсөн жилийн зургадугаар сарын эхэн гэхэд Хутаг-Өндөр сумын Хантай баг, Бугат суманд ойн хачигт хазуулсан 2 иргэн эндсэн байдаг. Шимэгч шавьжнуудаас ойн хачиг хамгийн хортойд тооцогдож, манай улсын Булган зэрэг 7 аймгийн 35 сумын нийт 78 газарт ойн хачгийн голомт бүртгэгдсэн мэдээ байдаг аж.
Тиймээс хээр талд явахдаа, ой модонд аялж зугаалахдаа малгай, урт түрийтэй гутал өмсөх, өмссөн хувцсаа байнга шалгаж, сэгсэрч байхыг анхааруулж байна.