Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн гуравдугаар сард зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан талаар улс орон даяар шуугиж, хүүхдээ хүчирхийллийн эсрэг золиос болчих вий гэж айж эмээсэн монголчууд дуу хоолойгоо нэгтгэж, Сүхбаатарын талбайд нэг өдөр жагсаал зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн сарын 21-нд нас биед хүрсэн эрэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн … дугаар хороонд байрлах “Д” гэх зочид буудалд хэсэг залуус архидан согтуурч, улмаар нэгнээ нийлж хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, 31 настай В гэгч залуу бусадтайгаа бүлэглэн, 20 настай А гэх залууг хүчирхийлсэн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.