Өвөрхангай аймагт гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар ангийн багш нь эмэгтэй сурагчдын хувцсыг нь тайлуулж ангиудаар хэсүүлсэн явдал гарчээ. Тодруулбал, тус аймгийн I сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн цээжин хэсгийнх нь хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлсэн байна. Уг үйл явдал энэ сарын 12-нд болсон бөгөөд үүнийг сонссон эцэг, эхийн төлөөлөл аймгийн Боловсролын газарт гомдол гаргаж, улмаар уг асуудлыг Цагдаагийн газарт шилжүүлжээ. Цагдаагийн газрын шийдвэрийн дагуу багшид хариуцлага тооцох юм байна. Мөн үүнтэй төстэй явдал Монголын зарим сургуулиудад мэр сэр гардаг бөгөөд жишээлбэл 24 дүгээр сургуулийн сурагчийг олимпод авч байна хэмээн гаргахгүй байсаар өмдөнд нь шээлгэсэн хэрэг гарч байжээ.