Бразилийн Сан-Паулад мягмар гаригт галд автагдсан олон давхар байшин нуран унажээ. Галд автагдсан бүтэцүүд тогтоож чадаагүйгээс байшин нурсан талаар Folha de S.Paulo хэвлэл мэдээллээ.
Урьдчилсан мэдээллээр нэг хүн нас барсан байна. Хажуугийн байранд гал авалцсан ч гал командынхан түүнийг унтрааж чаджээ. Одоогоор 45 хүн сураггүй байгаа мэдээлэл байна. Урьдчилсан байдлаар гол буруутан болох гэр бүлийн хоёр хоол бэлдэж байх үедээ хоорондоо маргалдсанаас болж, эмэгтэй нөхрөө түлхэх агшинд түлшиний оронд хэрэглэж байсан спиртийг галд унагсанаас тэдний хувтас шатсан ч тэд тайлж гудамжинд гарч амжсан байна.
Ц.Пүрэвдорж