Засгийн газраас хэрэгжүүлсэн \”Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум
төгрөгийг завшсан хэрэгт буруутгагдаад байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн
ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг гурван ч дүүргийн шүүгч хамтран
өнөөдөр хэлэлцэв. Гэвч хэрэгт холбогдолтой чухал гэрч, шинжээч нар ирээгүй
байгаа учир шүүх хурлыг хойшлуулах өмгөөлөгчийн саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн
авч энэ сарын 10-ны өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа.
Дараагийн шүүх хурал нээлттэй зарлагдсан. Мөн ирэх шүүх хурал хүртэл
шүүгдэгч Л.Гансүх нарыг цагдан хорих шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ.
Өнөөдрийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцсон юм.
Л.Гансүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заснаар буюу бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, энэ
хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учрлуулсан, Төрийн албан
тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, энэ
хэргийг давтан үйлдсэний улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан
гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Л.Гансүх нарын хэрэг шүүхэд шилжсэнээс хойш гэрч, шинжээч ирээгүй гэх
шалтгаанаар гуравдахь удаагаа хойшлоод байгаа нь энэ юм.
Ами