Өнгөрсөн ням гарагт
Монгол-Япон төвийн бизнес курсын 2014-2015 оны XIII төгсөлтийхөн
нэгдэн \”Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор сургалт, арга хэмжээ
зохион байгуулсан байна. \”Нэг ангийнхан” нэрэн дор нэгдсэн
27-60 насны эдгээр иргэд сурч мэдсэн мэдлэгтээ тулгуурлан \”Аравт –
бизнесийн нэгдэл” ТББ-ыг байгуулсан төдийгүй энэхүү байгууллага дээрээ түшиглэн
Япон улсын хөгжлийн \”нууц”-ыг эх орондоо нутагшуулах, төрийн болон
төрийн бас байгууллагын хөгжлийг урагшуулах чиглэлд судалгаа хийх,
сургалт явуулах, шийдэл гаргаж өгөх чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.
Тус арга хэмжээнд \"Аравт–бизнесийн нэгдэл” ТББ-ын УЗ-ийн дарга Д.Батжаргал, Гүйцэтгэх захирал Б.Болдбаатар, Сожицу груупийн Монгол дах төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Б.Насанбилэг нарын Япон улсад суралцаж, Япон соёл уламжлалыг сайн мэддэг залуус илтгэл хэлэлцүүлж эх орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахаар болжээ байгаа юм байна.
undesten.mn