Гал мичин жилийн босгон дээр аймаг сумын сайчууд тодорсоор байна. Өчигдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж аймгийн \”Сайн малчин”, \”Тэргүүний тариаланч” шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Жил бүрийн сар шинийн өмнөхөн сум, аймаг, улсын сайчуулаа тодруулж, буянт малаа өсгөн, ашиг шимийг нь хүртэн байгаа аймгийн \”Сайн малчин”, \”Тэргүүний тариаланч”-дыг шалгаруулан аймаг орон нутгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өгдөг уламжлалтай. Энэ жилийн тухайд манай аймгийн 16 сумын 49 малчинг аймгийн \”Сайн малчин”-аар, Буянт, Ховд, Манхан, Эрдэнэбүрэн, Булган гэсэн сумдын 5 тариаланч аймгийн \”Тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарлаа.