Оны эхнээс НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр бүх л дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний цэгүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын сугалааны кодтой баримт хэвлэх шаардлагатай болсон. Үйлчлүүлэгчдийн зүгээс ч оны эцэст 2% буцаалт авах тул худалдан авалт тутамдаа баримт шаардаж эхэлсэн. Гэвч бүх дэлгүүр, хоршоо, үзвэр үйлчилгээний газрын аж ахуй эрхлэгчдэд дээрх НӨАТ-ын дугаар бүхий баримт хэвлэх программ хангамж, принтерийг авахад хүндрэл учирч, санхүүгийн гацаатай тулгарч байна.
Нөгөөтэйгүүр, дээрх программ хангамжийн зах зээлийн ханш нь дунджаар 365000 төгрөг, принтер нь 90,000-360,000 төгрөгийн үнэтэй байдаг.
Харин энэ асуудлыг дэлхийн жишгээр ҮНЭГҮЙ шийдэх боломжийг TARGETAD Монголд олгож байгаа таатай мэдээг эрхэм танд хүргэе. Өөрөөр хэлбэл , дэлхийн өндөр хөгжилтэй оронд хэрэглэгчиддээ гар утас үнэгүй өгч яриа болон дата хэрэглээнээс ашгаа олдог бизнесийн загвараар принтерийн цаасаа зах зээлийн үнээр худалдан авахад л программ хангамж + принтерээ үнэгүй тавиулж, шууд сугалаатай НӨАТ-ын баримт үйлчлүүлэгчиддээ өгөх боломжийг аж ахуй эрхлэгч бизнесмэн танд олгож байна. Дээрх мэдээллийн илүү дэлгэрэнгүйгwww.targetad.mn сайтаас аваарай.
Undesten.mn