Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны А/13 тоот тушаалаар батлагдсан \”Сар шинэ-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион явуулсан хяналт шалгалтын явцад 2016-01-17 ны орой 18:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн, М,Х, Улаанбаатар хотын харьяат иргэн Н нар хууль бусаар малтлага хийж олж авсан эртний чулуужсан үлэг гүрвэлийн ясыг тээвэрлэн явсныг Хан-Уул дү
үрэг дэх Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн алба хаагчид алба хаагчид хамтран илрүүлж, саатуулан шалгалтыг ажиллагааг явуулж байна.
Нэр бүхий иргэдийн хууль малтлагаар олж авсан эртний чулуужсан үлэг гүрвэлийн ясыг ШУА-ийн геологи, палентлогийн төвд шилжүүлж 2016-01-18ны өдрийн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахад:
1. Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops andrewsi Crangert Cregory-ийн бүтэн биеийн хэлхээ яс, толгойн яс
2. Нугас хошуут үлэг гүрвэл буюу Nadrosauridas-ийн 19,5см-ээс 14,5 смийн хэмжээтэй зулзаганы бүтэн бус хэлхээ яснууд юм.
Эдгээр амьтад нь дэлхий дээр 71-84 сая жилийн хуримтлагдсан хурдас хуримтлал юм. Одоогийн байдлаар энэхүү олдворуудыг Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг гэх газраас олсон байх магадлалтай.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 222 дугаар тушаалаар баталсан Монгол улсын нутагт археологи, палеонтлогийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулах ёстой.
Монгол улсын \”Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 13.1-д заасны дагуу археологи, палеонтлогийн аливаа олдвор нь төрийн өмч байдаг.
Монгол улсын нутаг дэвсгэрт археологи, палеонтлогийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар олгодог.
Засгийн газрын 1995 оны 12р сарын 23 ны өдрийн 241 дүгээр тогтоолоор батлагдсан \”Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” жагсаалтанд орсон дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.