НИТХ-ын Тэргүүлэгчид яг одоо НЗДТГ-ын А зааланд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх тэргүүлэгчид танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар:
-Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл,
-Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай,
-Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
Баянгол дүүргийн 9,10 дугаар хороог дамнан баригдсан 1,0 км авто зам
Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт баригдсан 6 ус түгээх байр
-Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай
12 ус түгээх, 1 резерваурын байрыг актлах тухай
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн биеийн тамирын заал бүхий өргөтгөлийн байр, 24 дүгээр цэцэрлэгийн байр
Баянгол дүүргийн 13, 30,34-р цэцэрлэг, 19-р сургуулийн 8 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө
-Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай
-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.