Монгол ардын намын дэргэдэх Нийгмийн
ардчилал Монголын оюутны холбоо бага хурлаа хийжээ. Тус хурлаар шинэ
удирдлагуудыг томилж, шинэ зохион байгуулалтад орсон байна. Хурлын үеэр
НАМОХ-ны дэд ерөнхийлөгч З.Төмөртөөмөө өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгчээ.
Учир нь тэрээр өнгөрөгч намар Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгчөөр
сонгогдсон юм. Тиймээс давхар албан тушаал хаших боломжгүй болж. Гэхдээ оюутны
дээд байгууллагаас салбар холбоондоо зөвлөх үүрэгтээ ажиллана гэдгээ мэдэгджээ.