2014 оны тавдугаар сард 112 ам.доллар хүрээд байсан нэг
баррель газрын тосны үнэ буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар,
өнөөдрийн байдлаар 42 ам.доллар болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл жил орчмын
хугацаанд дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ гурав дахин
буураад байна.
Гэвч Монгол Улсад худалдаалагдаж буй шатахууны үнэд ямар
ч өөрчлөлт гарахгүй байсаар байна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр
нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж үнийг
бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаарджээ.
2015 оны нэгдүгээр сард УИХ-аас Онцгой албан татварын
тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг
валютаар биш төгрөгөөр тооцох, ингэхдээ 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож
авдаг болсон нь ам.долларын ханш өссөн ч нөлөө үзүүлэхгүй хөнгөлөлт болж
байгаа. Мөн 190 тэрбум төгрөгийг бага
хүүтэй зээлсэн зэргээс хамаарч шатахууны үнийг дэлхийн зах зээл дэхь үнэтэй
уялдуулж бууруулах тодорхой арга хэмжээ авахыг асуулгад дурьдсан байна.
Амар