2015 оны 9 дүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхлээд байна. Хууль хэрэгжиж эхэлснээр осол,
гэмтлийн тоо буурсан талаар замын цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Өнгөрсөн оны мөн
үетэй харьцуулахад ослын дуудлага 31.7 хувиар, осол 37 хувиар, хүн гэмтсэн осол
58.8 хувиар, гэмтсэн хүний тоо 60 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 25 хувиар,
согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 59 хувиар
буурчээ.
Гэхдээ хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаа учраас үр
дүнтэй эсэх дээр дүгнэлт хийхэд эрт байгааг иргэд хэлэв.