Улаанбаатар төмөр зам, \”Хавдрын үндэсний зөвлөл\” ТББ-тай гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Дэлхий даяар жил бүрийн 2-р сарын 4-ний өдрийг \”Олон улсын хавдартай тэмцэх өдөр\” болгон зарлаж, энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хэрэгжүүлдэг билээ. Жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхиж тэдгээрийн 4 сая нь цагаасаа эрт /30-69 насандаа/ нас барж байна.
Монгол Улсад жил бүр 5000 гаруй хүн хорт хавдраар өвчилж 3000 орчим иргэн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт хандаж буйн шалтгаан санхүүгийн чадавхи болж байгаа судалгаа байдаг. Хавдар өвчнийг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг тул санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэхэд УБТЗ туслалцаа үзүүлэхээр болж. Ингэхдээ төмөр замын дагуу байрлаж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг 5 аймагт эхний ээлжинд хөтөлбөр хэрэгжих юм.