Эрүүл мэндийн сайд явсан
Л.Гүндалайн сэтгэцэд үнэхээр өөрчлөлт орсон уу, гаднын сайтад \”галзуу” хэмээн
бичжээ. Оросын бүр тодруулбал Буриадын нэгэн мэдээллийн сайтад \”A little \”crazy\” Mongolian
politician compared himself to Genghis Khan (VIDEO)” хэмээх
гарчигтай мэдээ тавигджээ. \”Ард түмний нам” байгуулаад амжилт олоогүй их хурлын
гишүүн асан Л.Гүндалай \”Ард түмнээ хайрлая” хэмээн нэрээ өөрчилж, их хуралд
дахин сонгогдохын бөөн хүслэн яваа билээ. Тиймдээ ч, их хурлын гишүүн явсан
хүнээс гармаагүй зан гаргаж, оюуны өмч хулгайлан байж \”Монголоороо байгаасай”
хэмээх дуу хийсэн билээ. Энэ дуутай холбогдуулан Буриадын \”Asia Russia.ru\” сайт \”A little
\”crazy\” Mongolian politician compared himself to Genghis Khan” буюу \”Монголын нэгэн жижигхэн \”галзуу” улстөрч өөрийгөө Чингис хаантай харьцуулжээ” хэмээн
гарчиглажээ.