Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар уут тавьж жигнэхгүй байхыг сануулжээ. МХЕГ-ын төв лаборторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай хэмээх дүн гарчээ.
Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.