УИХ-ын нэгдсэн чуулганаар хүүхэд бүрт ялгалгүйгээр 20000 төгрөгийг олгохоор болсон. Улсын хэмжээнд нийт 0-18 насны 999,000 хүүхдэд энэхүү мөнгийг олгохоор болсон юм.
Уг нь нэг, хоёрдугаар сарын мөнгийг хамтад нь өгнө гэж байсан. Гэвч өнөөдрөөс нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхлэх юм байна. Харин хоёрдугаар сарынхыг энэ сардаа багтаан олгохоор шийдвэрлэж, ажиллаж байгаа аж.