УИХ-ын намрын чуулган өнөөдөр өндөрлөх ч хэлэлцэх асуудлаа гүйцээж амжихгүй учир Цагаан сарын дараа буюу энэ сарын 15-нд Ээлжит бус чуулган зарлахаар болжээ.
Намрын чуулганд багтааж нийт 33 асуудал хэлэлцэх ёстой ч хугацаандаа амжихгүй байх магадлалтай учир ээлжит бус чуулган зарлах юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр чуулганы хуралдааны үеэр гишүүдэд мэдэгдсэн юм.