Монгол Банк өчигдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2018.31 төгрөгийн нэгж ханшаар 19.9 сая ам.доллар, 305.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 20.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
Мөн арилжааны банкууд 22.74 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.
Монгол Банкны арилжааны мэдээллээс харахад ам.долларын төгрөгтэй харилцах ханш оны эхнээс 21.04 төгрөгөөр чангарчээ. Монгол Банк өнгөрсөн сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр борлуулж байсан бол өчигдөр 2018.31 төгрөгөөр борлуулсан юм. Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байгаа юм. Харин юанийн ханш харьцангуй тогтвортой байна.