УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох УИХ-ын Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганд оролцсон гишүүдийн 61 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн юм. Ингэснээр \”Сентерра гоулд Монголиа” компани Гацууртын ордон олборлолт хийх эрх бүрэн нээгдэж байна.
Олон гишүүд Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрээр тогтоолын төсөл батлагдсаны дараа өөрийн цахим хуудаснаа \”Бид
аргагүй цөөдлөө. Би хийж чадах бүхнээ хийлээ, гэсэн ч дийлсэнгүй. Уучлаарай.
Ноён уулыг Сентерра ухахаар болов. Тэд
25 жилд өнгөрсөн үеийнхнийхээ газар дээрх бүтээн байгуулалт-үйлдвэрүүдийг,
эдийн засгийн суурь бүтцийг нураасан, 20 тэрбум долларын өр тавьсан, газар
доорхыг нь лицензээр хувааж аваад харийнхантай нийлж идсэн цөөн хүмүүс
тэрбумтан болсон, мал бэлчих бэлчээргүй болтол газар нутгийг сэндийчсэн, ард
иргэдээ итгэх итгэлгүй болгосон, Монголыг төргүй болгосон… Одоо түүхгүй
болгох нь. Түүхийг минь бидэнд үлдээгээч гэж үр хүүхдийнхээ нэрийн өмнөөс
гуйлаа, дийлсэнгүй! Аргаа бараад аав нарт нь хандлаа, барсангүй! Одоо
засгийн газар хамгаалалтын хилийн бүсийг тогтооно! Би энэ ЗГ-ыг Ноён уулыг
хамгаална гэж итгэхгүй байна! Эднийг
дийлэх хүч чадал энэ удаа хүрсэнгүй, намайг уучлаарай… Эрхэм
Ерөнхийлөгч өө! ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ! Эцийн найдвар Ерөнхийлөгч боллоо!\” гэж бичжээ.
УИХ-ын олонхийн дэмжлэг авсан асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, хориг тавих үндэслэл бий. Энэ ч үүднээс Г.Уянга гишүүн Ерөнхийлөгчид хандлаа. Хэрхэх нь Ерөнхийлөгчийн л мэдлийн асуудал. Ямартай ч гацаанд ороод байсан нэг асуудал голдролдоо оров. Харин Монголчуудад ашигтай эсэх нь цаг хугацааны явцад тодорхой болох биз.
Амар