Талх чихэр хувьцаат компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа нэвтрүүлж 2018 оны тавдугаар сарын 2-нд гэрчилгээгээ гардан авсан байдаг.
Гэтэл Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын Үйлчилгээний төвийн Супермаркетаас энэ сарын 18-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн “Нахиа” хэмээх жигнэмэл гурилан бүтээгдэхүүнийг худалдан авсан иргэний хоёр хүүхэд хордлогонд орсон тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр цацагдаж, олон нийтийг багагүй түгшээлээ. Тус компаниас түүний гомдлын дагуу “таталт хийнэ” гэж мэдэгдсэн бололтой. Тэрээр 19-ний өдөр худалдан авалт хийсэн дэлгүүрт дахин ирэхэд буцаан таталт хийгдээгүй байсан гэж мэдэгдэж, бухимдлаа илэрхийлсэн бичлэгийг гаргасан байна. Түүний мэдээллээс хүргэе.
Тус бүтээгдэхүүнийг хэрэглээд хордсон нь зөвхөн энэ гэр бүл биш гэдгийг зарим иргэд хэлжээ.
Мөн энэ асуудлыг явуулга гэж үзэж байгаа хэсэг ч байгаа аж. Учир нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэх хүмүүс ингэж хардаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд байнгын хэрэглэгчид гэдгээ дурдаад хамгийн гол нь хугацааг нь сайтар шалгаж байхыг зөвлөжээ.
Талх чихэр компанийн нэвтрүүлсэн “ISO 22 000” стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой юм байна.
Тэгвэл дээр дурдсан гурилан бүтээгдэхүүн үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй юу, яг энэ бүтээгдэхүүнээс болж иргэд хордож байна уу, үгүй юу гэдгийг хяналтын байгууллага тогтоох учиртай. Тиймээс бид энэ талаар эргэн тодруулж мэдээлэх болно.