Мексикийн агаарын зорчигч тээврийн компанийн онгоц Куба улсад осолдож, хөлгийн тавцан дээр зорчиж явсан 110 хүн амь насаа алджээ. Тус онгоц урьд нь аюулгүй ажиллагааны хэд хэдэн гомдол хүлээн авч байсан тухай өмнөх хоёр нисгэгч нь мэдэгдсэн байна.
Нисгэгчдийн нэг нь найман жилийн өмнө радарын дэлгэцнээс зайлсхийсэн уг онгоцыг Дамож агаарын тээврийн компаниас хэрхэн түрээсэлсэн тухай ярьсан байна. Мексикийн эрх баригчид тус компанид аюулгүй байдлын хяналт шалгалт хийхээр болжээ.
Хавана нисэх буудлын ойролцоо гарсан уг ослоос гурван эмэгтэй амьд үлдсэн байна. Энэ нь Кубийн агаарын тээврийн түүхэнд сүүлийн 30 жилд гараагүй хамгийн том осолд тооцогдож байгаа аж. Түүнчлэн хохирогчдын дунд шашны 10 зүтгэлтэн эхнэрүүдийнхээ хамт явж байжээ.
Кубийн нийслэл хотоос өмнө зүгт 20 км зайд гарсан ослын талбарт аврагчид эрлийн ажиллагааг үргэлжлүүлж, эрх баригчид мөрдлөг шалгалтын ажлыг хэдийнээ эхлүүлсэн аж.
Онгоцны хоёр хар хайрцагны нэгэнд нь нислэгийн гол дата мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд хар хайрцаг хэвийн байгаа учир сэргээн шалгах ажлыг хийж байгаа гэнэ.
Б.Болормаа