Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа БНХАУ-тай хамтран \”Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл үүний дагуу \”Эрдэнэс Монгол” компанийн дэргэд төслийн нэгж байгуулан холбогдох судалгааг хийж байгаа.
Сүүлийн үеийн мэдээллээр энэ оны зургаадугаар сар гэхэд төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулан ЭХЯ-нд хүргүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа
хэмээн төслийн багийнхан мэдээллэсэн байна. Тодруулбал, төслийн
урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулан ЭХЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад
байгаа аж. Мөн төслийг хамтран
хэрэгжүүлэгч БНХАУ-ын \”State Grid” корпораци төслийн зөвлөх үйлчилгээний
тендерүүдийг зарлаж, зөвлөхүүдээ сонгосон байна.
Түүнчлэн урьдчилсан тооцоогоор \”Шивээ-Овоо”-гийн ордыг түшиглэн 9240 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц,
түүнийг дагасан дэд бүтцийг байгуулахаар болжээ. Энэ нь одоогоор
суурилагдсан хүчин чадлаас 8 дахин өндөр хүчин чадалтай болох бөгөөд
дэлхийд хамгийн том нүүрсээр ажиллах цахилгаан станц болохоор тооцоолоод
байгаа тухай www.mongolianminingjournal.com сайтад нийтэлжээ.
Уул нь энэхүү төсөл 10-аад жилийн өмнө яригдаж байсан ч Засгийн газраас гаргах хөрөнгө мөнгөний шалтгаанаар хойшлогдон царцаж байжээ.