Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгөнд 1650 төгрөг оногддог. Энэ үнийг 2012 оноос мөрдөж байна. Харин өнөөдрийн нөхцөлд энэ мөнгийг нэмэх шаардлага тулгарч байгааг албаныхан хэллээ.
Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд 70 цэцэрлэгийн эцэг эхчүүдээс санал авахад 70-аад хувь нь хүүхдийн хоолны мөнгийг нэмэх шаардлагатай. Үүний тодорхой хувийг эцэг эхчүүд гаргая гэсэн байна.
Манай улсын мал сүргийн тоо толгой 56 сая руу дөхсөн. Хүүхэд багачуудын идэж байгаа хүнсний тодорхой хувьд нь сүү, цагаан идээ оногддог. Гэтэл СХД-ийн төрийн өмчит 40 цэцэрлэгийн хүүхдүүд 5 өдрийн 3т нь цагаан идээ хэрэглэдэг байна.