Дүрвэгчдийн
асуудал толгойны өвчин болж хөөгөөд явуулах уу, хүлээн авах уу гэдэг томоохон
сонголт олон улсад тулгарч байна. Баруун Европын орнууд дүрвэгчдийг нутаг
буцаах их аян өрнүүлсэн бөгөөд тэдний 90 орчим хувь нь дайн тулаан, эдийн
засгийн хямралтай орнуудын иргэд байгаа юм. Үнэндээ энэ мэт дүрвэгчдийг хил
давуулахгүй хөөж явуулах нь \”үх” гээд хаяж байгаагаас өөрцгүй зүйл бөгөөд ингэж
хэлж чадахгүй улс эхнээсээ бий болов.
ОХУ-ын Төрийн Дум /парламент/-ын гишүүд
Украины дүрвэгчдийг зүүн захын нутаг буюу Алс Дорнодын холбооны тойрогт
амьдруулах санаачлага гаргалаа. Хэрвээ энэ санаачлага Төрийн Думын гишүүдийн
талаас илүү хувьд дэмжигдвэл Украины цагаач иргэд Сибирь, Буриад, Якут, Чита,
Камчатка, Хабаровск, Амур, Иркутск зэрэг эчнээ танил газруудад амьдрах амьдрах
юм.
Түүнчлэн 2020 он гэхэд Алс Дорнодод
украинчуудад зориулж 50 мянга гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын бүс нутаг 70 мянга орчим цагаач
хүлээн аваад байгаагийн 29 мянга гаруй нь Украины цагаачид байгаа юм. Үүн дээр нэмээд Украины Донецк, Луганск
мужуудаас дүрвэсэн хэдэн мянган хүнийг хүлээн авах бололтой.