Шар үнэмлэхтэй жолооч нарыг торгож байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ мэдээлэл үнэн эсэхийг бид ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Хуучин шар үнэмлэх сэргээн олгож байгаа гэсэн хаана сэргээн олгож байгаа вэ?
-2006 оноос өмнө нь олгож байсан тээврийн хэрэгсэл жолоодох шар үнэмлэхийг хүчингүйд тооцож шинэ үнэмлэх сэргээн олгож байгаа. Жолооч нар ЦЕГ-ын Лизенцийн төвд хандаж хуучин үнэмлэхээ сэргээн шинэ үнэмлэх авна.
-Шар үнэмлэхийг заавал солиулах ёстой юу?
-Хэрвээ та хуучин шар үнэмлэхтэй бол зайлшгүй солиулах шаардлагатай.
-Үнэмлэхээ солиулаагүй иргэд торгуулж байна гэсэн мэдээлэл гараад байна?
-Одоогийн байдлаар ЗЦГ-аас торгох үндэслэл байхгүй. Харин хуучин үнэмлэхийг солиулах шаардлага тавин ажиллаж байгаа.
-Хуучин үнэмлэхээ яаж солиулах вэ?
-Авто тээврийн хэрэгсэл жолоодогчид шар үнэмлэхээ солиулахдаа ЦЕГ-ын Лицензийн төвийн Төрийн сан банкны 900012408 дансанд 12500 төгрөг тушаах ёстой. Ингэхдээ гүйлгээний утганд үнэмлэхний мөнгө хэмээн бичээд баримтаа авна. Лицензийн төвд өөрийн биеэр ирэхдээ иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, шар үнэмлэхийг хуулбар, мөнгө тушаасан баримтын хамт авчирна. Мөн ЦЕГ-т үнэмлэх солиулах өргөдөл гаргаж хуучин үнэмлэхээ солиулах боломжтой.
-Өргөдөл хүлээн авснаар хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?
-Таны өргөдлийг хүлээн авсанаас хойш ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэнэ.
Жич. ЦЕГ-ын Лицензийн төв Баянзүрх дүүрэг, Сэлэнгэ зочид буудлын эсрэг талд Цагдаа олон нийт соёлын төвийн 1-р давхарт байрлаж байна.