Норвегийн Лиллехаммер хотноо
залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд
ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР-ийн төрөлд эрх аван оролцож байгаа Буянтогтохын Сумъяа Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог багийн төрөлд амжилттай
уралдаж аваргын медалийн болзол хангасан байна. Ингэснээр Монгол Улс Өвлийн олимпийн
төрлөөр анх удаагаа олимпийн наадмын аваргатай боллоо.