Австри улсын цагаачлалын
бодлогодоо өөрчлөлт оруулж, аюулгүй орнуудын цагаачдыг эх орон руу буцаах ажлыг
зохион байгуулж байна. Тэгвэл энэ бодлогыг Нидерланд улс дэмжиж,
мөн аюулгүй орнуудын жагсаалт гаргажээ. Энэ жагсаалтад Монгол Улс ч багтаж
байгаа. Тиймээс Монгол Улсын иргэд Нидерланд улсаас дахин орогнол хүсэхгүй эрхгүй
болж байгаа аж.
Нидерландын Засгийн газар \”эх
орондоо буцаж очиход хангалттай аюулгүй, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан
гадуурхадаггүй, эрүүдэн шүүдэггүй, хүнлэг ханддаг бол аюулгүй оронд тооцно”
хэмээн үзсэн байна.
Ингээд ирэх 3 дугаар сарын
1-нээс \”аюулгүй орон”-ы иргэдээс өгсөн оргонох, цагаачлах эрхийн хүсэлтийг
хянан шалгах шаардлагагүй, хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ
хүсэлт гаргасан иргэдэд улс оронд нь \”яагаад аюултай байгааг нотлох” боломж
олгоно гэжээ.
Хүсэлт гаргаад татгалзсан хариу
авсан бол Нидерланд улсад оршин суух эрхгүй. Мөн нэн даруй орхин гарахыг шаардаж,
зарим тохиолдолд хүч хэрэглэж болзошгүйг анхааруулсан байна. Тус улсад 2015 онд
\”аюулгүй орон”-ы иргэдээс орогнох эрх хүссэн 566 өргөдөл хүлээн авчээ. Эдний 363
нь Монголчууд байсан байна.
А.Аюуш