Увс аймаг Тариалан
сумын нутагт өнгөрөгч 6 дугаар сараас эхлэн бичил уурхайчид/нинжа нар/ голын гольдрол өөрчилж, алт олборлож эхэлсэн байна.
Тухайн үед аймгийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож,
техник хэрэгслийг нь лацдаж, акт тогтоох арга хэжээ авжээ. Гэвч лацыг хөндөж,
үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон тул Мэргэжлийн хяналтын газраас хууль бус
алт олборлогчдын хөндсөн газрын хэмжээ, хохирлыг тодорхойлох, албадан нүүлгэх
арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад хандаж эхэлсэн байна.
Иргэдийн хувьд
Тариалан сумтай гэрээ байгуулж, алт олборлож байгаа гэж мэдэгдсэн байна. Гэвч
гэрээнд ашигт малтмал олборлох газрыг зааж өгөөгүй байж. Тиймээс Мэргэжлийн
хяналтын газраас зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг Тариалан сумын
Засаг дарга С.Цолмонд хүргүүлжээ.
Улмаар долдугаар
сарын 17-ны өдөр Засаг дарга захирамж гарган Цагдаагийн газар, Байгаль орчны
газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, алт
олборлогчдыг шалгаж, хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна. Гэвч хууль
бусаар алт олборлох үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.
Амар