2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт \”Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 1500-2000 төгрөг, дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг \”Хүчит шонхор”, \”Таван эрдэнэ”, \”Бөмбөгөр”, \”Баянзүрх”, \”Хархорин”, \”Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн \”Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг 1-р зэргийн \”Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна. \”Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнэтэй байна. \”Номин” супермаркетэд \”Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин \”Замбала”, \”Хүчит шонхор”, \”Бөмбөгөр”, \”Барс”, \”Баянзүрх” захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.
Харин төмс, хүнсний ногооны үнэ 2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.1 хувиар буюу 160 төгрөгөөр, монгол лууван 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр, монгол манжин 4.1 хувиар буюу 90 төгрөгөөр, монгол байцааны үнэ 12.8 хувиар буюу 210 төгрөгөөр тус тус буурчээ.