Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшуулахаар болсон тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэхүү буухиаг Төв аймаг үргэлжлүүлж ЭЕШ-д 800 оноо авбал 300 мянган төгрөгийн шагнал, урамшуулал олгохоор болжээ. Мөн үүнээс гадна Улсын төрөлжсөн олимпиадын гурван даваанаас алтан медаль хүртсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр, мөнгөн медаль хүртвэл 400 мянган төгрөгөөр, хүрэл медаль хүртсэн сурагчийг 300 мянган төгрөгөөр тус тус шагнан, урамшуулж байх шийдвэрийг гаргасан байна.