Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны \”Гачуурт” гэдэг газар \”Туул” голын усанд амьгүй төрсөн 1 ургийг хаясан байна гэсэн мэдээллийг 2015.09.02-ны өдрийн 15:15 цагт хүлээн авчээ. Энэхүү мэдээллийн мөрөөр нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.