Үндэсний статистикийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж, өнгөрсөн сараас эхлэн орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэглээний усны төлбөрийг нэмсэн талаар танилцуулсан юм. Учир нь өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индекс буюу инфляц өссөн нэг шалтгаан нь усны үнийн өөрчлөлт байжээ.
Тодруулбал, тавдугаар сараас орон сууцны өрхүүд нэг метр куб цэвэр усанд 620 төгрөг (өмнө нь 605 төгрөг байсан), бохир усанд 470 төгрөг (330 төгрөг) төлөхөөр болсон аж. Ийнхүү цэвэр усны үнийг 2.5 хувиар, бохир усны үнийг 42 хувиар нэмжээ.
Хавсралт1:
Хавсралт2:
Хавсралт3:
Жич: Ачилтын ус түгээх байр /УТБ/, цооногтой айл өрх, цооногтой үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага зэрэг ангиллуудад тээврийн зардал ороогүй болно.
Харин гэр хорооллын усны үнийг нэмээгүй байна.