Бүсгүй та үсэндээ хэр сэтгэл хангалуун байж чаддаг вэ? Үс чинь өнгөө алдаж, хугарч гэмтээд байна уу. Үсэндээ тэжээлийн тос түрхсэн ч нэмэргүй байвал та үсээ хэрхэн угаадаг талаараа бодоод үзээрэй. Иймээс эрхэм уншигч авхай танд Нью-Йорк хотод байдаг НунзиоСавиона мэргэжлийн үсчний салоны чадварлаг үсчин Нунзои Савионагийн зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.
- Хамгийн түрүүнд үсээ цэвэр усаар зайл
Үсэндээ шампунь түрхэхээс өмнө бүлээн усаар сайтар норгох нь үсний угийн бохирдлыг цэвэрлэх, мөн шампуний ямар нэгэн ашигтай бодисууд үсэнд шингэхэд тус дөхөм болохоос гадна ангижруулагчаар угаахад хуйхны тослог амархан арилдаг байна.
- Хэрэв та урт үстэй бол ангижруулагчаа
эхлээд хэрэглээрэй
Урт үстэй хүмүүсийн хувьд үсээ ангижруулагчаар угааснаар үсний үзүүр хэсэг хуурайшиж гэмтэхээс сэргийлэхээс гадна үсийг чийгшүүлж, зөөлөн гялалзсан болгодог ажээ.
- Шампунийг зөвхөн хуйхандаа хөөсрүүлэх хэрэгтэй
Үсээ угаахдаа
шампунаа хуйхандаа, шилэн хүзүүндээ түрхэн хөөсрүүлээрэй. Учир нь үсний уг хэсгийн үс шинээр ургаж буй учир хамгийн их тослогтой байдаг бөгөөд үзүүр хэсгийн үс ихэвчлэн хуурайшсан байдаг.
- Маш болгоомжтой
Үс угаах нь гар угаахтай адилгүй. Зарим хүн үсээ тойрог хөдөлгөөнөөр ширэлдүүлж угаадаг. Ингэснээр үс угаах явцад гэмтдэг. Мөн үсний үзүүр хэсэг маш хэврэг байдаг учир хамаагүй үрж угаахаас зайлсхийгээрэй.
- Ангижруулагчаа зөв сонгон, зөв хэрэглээрэй
Хэрэв
таны үс хуурай бол чийгшүүлэх үйлчилгээтэй ангижруулагч
сонгохыг зөвлөж байна. Мөн шампуниа усаар зайлсны дараа үснийхээ дунд хэсгээс эхлэн ангижруулагчаа түрхэх хэрэгтэй юм. Хэрэв хуйханд түрхвэл үсний тосны булчирхайн нүх бөглөрч үс гэмтэх аюултай ажээ.
А.Уянга