Манай улс болон Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн судлаачид ингэний хоормог нь чихрийн шижин өвчнийг анагаах боломжтойг тогтоожээ.
Тодруулбал, ингэний хоормогийг тогтмол хэрэглэж заншвал чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой бөгөөд бүрэн эдгэрсэн өвчтөнүүд бий гэдгийг Өвөр Монголын өөртөө засах орны Тариалангийн их сургуулийн профессор Н.Журамт ярьсан байна. Мөн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ч ач тустай аж.
Манай улсад албан бус баримтаар чихрийн шижинтэй 60-80 мянган өвчтөн байдаг гэж үздэг. Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд насан туршдаа хоолны дэглэм сахих буюу эмчийн хяналтад байх шаардлагатай байдаг. Чихрийн шижин буюу цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр хүний нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, улмаар өвчилж эхэлдэг. Ингэснээр чихрийн шижин өвчин бүр хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, цусанд сахрын хэмжээ ихсэх, нойргүйдэх нь нэг нэгнээсээ хамааралтай өвчин бөгөөд ингэний хоормог ууснаар нойр булчирхайгаа эмчлээд зогсохгүй чихрийн шижинг ч эмчилж, урьдчилан сэргийлж болно.