“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Прокуророос Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан байна. Тиймээс шүүхээс түүнийг хорих хугацааг 15 хоногоор сунгасан байна.
Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралджээ.