БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн эмч нар бамбай булчирхай, дотоод шүүрэл, чихрийн шижин, хүүхдийн мэдрэлийн эмгэгийг ирэх баасан, бямба гаригт “Мишээл экспо” төвд үнэ төлбөргүй үзэж оношлон, зөвлөгөө өгөх гэнэ.
Тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНСУ-ын Эрүүл мэнд, аялал жуулчлалын хороо, Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэгээс санаачлан зохиож буй “2018 Med¬ical Korea in Mongolia” эрүүл мэндийн үзэсгэлэнгийн үеэр уг үзлэг оношилгоог хийх юм.
Үзлэгт хамрагдахыг хүссэн иргэд дээрх өдрүүдэд 10.00-12.00, 13.00-16.00 цагт өвчний түүх, шинжилгээний хариугаа авч ирэх шаардлагатай аж. Бамбай булчирхайн эмгэгийг баасан гаригт үзэж оношлох бол бусад үзлэг нь хоёр өдөр үргэлжлэх юм байна.