Японы засгийн газар тус орны ерөнхий сайд Синдзо Абэ болон БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын нарын уулзалтыг 2018 оны есөн сард Владивостокт явагдах Зүүн эдийн засгийн форумын хүрээнд явуулах талаар асуудлыг зохицуулж байна. Kyodo агентлаг энэ талаар засгийн газрын эх үүсвэрээс авч мэдээллээ. Оросууд Хойд Солонгосын тэргүүнийг энэ форумд урьсаны ачаар уулзалт зохиогдож болох юм. Түүнд оролцох талаар бүр 2017 онд Японы ерөнхий сайд заралсан билээ.
Синдзо Абэ, Ким Чен Ын-тай уулзаж болзошгүй талаар Сингапурт АНУ-ын ерөнхийлөгчтэй зургадугаар сарын 12-нд уулзах үед Ким Чен Ын мэдэгдсэн юм. “ Ерөнхий сайд Синдзо Абэтэй уулзахын тулд түүнд нээлттэй байх боломж хэрэгтэй”- гэж Японы засгийн газрын мэдээллийн эх үүсвэрийн агентлаг иш татажээ. Абэ зургадугаар сарын 10-нд Япон, Хойд Солонгостой харьцаагаа хэвийн болгоход бэлэн гэж мэдэгдээд хэрэв Пхеньян өөрсдийн пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж чадвал тэдэнд эдийн засгийн хамтын ажиллагаа үзүүлнэ гэсэн билээ.
Түүнээс гадна улс орнуудад, Хойд Солонгосын тусгай албадад хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдварлэх хэрэгтэй юм.
Ц.Пүрэвдорж