ЦУОШГ-аас орон нутгаар дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орно гэсэн сэрэмжлүүлэгийг гаргаад байгаа билээ. Өчигдөр Сүхбаатар аймагт үер буусан бол Булган аймагт мөн хүчтэй аадар бороо оржээ.
Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнөөдөр асар хүчтэй бороо орсны улмаас үер буужээ. Үерийн хохирлыг одоогоор тодорхойлоогүй бөгөөд маш олон айлын хашаа, байшин урсаж, мал үерт урууджээ.
Хамгийн харамсалтай нь, үерийн уршгаар зургаан настай нэг хүү амиа алджээ. Үүнээс гадна нэг эмэгтэй хүн ор сураггүй болсон гэх мэдээлэл байна.Мөн одоогийн байдлаар нэлээд хэдэн айлын мал сүргээрээ урссанаас нэг өрхийн 400 гаруй хонь, 20 орчим үхэр үерт үрэгджээ.