Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ. ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох билээ.
Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцжээ. Нээлтийн ёслолыг үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд 800 орчим хүн хуран цугласан байна.
ДАШТ-ыг нээж үг хэлсэн В.Путин тэмцээнд оролцож буй бүх багт амжилт хүсчээ. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” энэ сарын 15-ыг хүртэл үргэлжлэнэ.