Өнгөрсөн хоёрдугаар сард Жү жицүгээр хичээллэдэг охины зураг цахим сүлжээнд тархаж олон залуучуудын сэтгэл зүрхийг татсан билээ. Тэгвэл түүнийг Алия Байбусинова гэдэг бөгөөд тэрбээр 21 настай бөгөөд Казахстаны Астанад амьдардаг юм байна. Тэрбээр жүдо, жиү-жицү бөхөөр хичээллэдэг бөгөөд эхэндээ сонирхогчийн түвшинд хичээллэж байсан бол яваандаа энэ нь түүний хобби болжээ. Хөөрхөн Алия Байбусинова жүдо, жиү-жицүгээр хичээллэхийнхээ хажуугаар жүжиглэх авьяастай гэнэ.
Түүнд жүжигчин, найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэг өөрийн найруулан хийж буй “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кинондоо тоглох саналыг тавьсан байна. Алия Байбусинова жүжигчин Г. Эрдэнэбилэгийн саналыг зөвшөөрсөн гэнэ.