Террорист халдлагаас хамгаалах зорилгоор Парис хотноо Эйффелийн цамхгийг тойруулан хамгаалалтын хязгаар хашаа барьжээ. Урьд нь 2016 оны зургадугаар сард цамхгийн эргэн тойронд түр хашаа босгож байсан ч, энэ удаад байнгын хязгаарлагчуудыг ийнхүү байрлуулсан байна. Хашааг ирэх долдугаар сарын дундуур барьж дуусгах бөгөөд нийт зардал нь ойролцоогоор 35 сая евро болох гэнэ.
2015 онд Францад террорист халдлага гарсны улмаас 240 хүн амиа алдаж байсан юм. “Societe d’Exploitation de la Tour Eiffel”-ийн ерөнхийлөгч Бернард Гаудилерийн мэдэгдсэнчлэн энэхүү шинэ хана нь түүхэн дурсгалт цамхгийг хамгаалах бат бэх хамгаалалт байх болно гэжээ.
6.5 см зузаан шилэн ханыг цамхгийн хоёр талд, нөгөө хоёр талаар нь 3.24 м өндөртэй металл хязгаарлагчийг байрлуулах аж. Энэ нь цамхгийн өндрийн бараг 100-ны нэг хувьтай тэнцэх өндөр юм байна. Автомашинтай халдлагаас хамгаалах 420 блокийг нэмэлт хамгаалалт болгож шилэн хананы урд хэсэгт байрлуулах гэнэ.
Б.Болормаа