Монголын анхны кунг фугийн сургуулийг нээсэн Кунг Фу мастер Лили залуустаа хандаж нэг зүйлийг уриаллаа. Тэрээр автобусанд тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаасаа хуваалцах давалгаанд өртсөн байна. Энэхүү давалгаа нь автобусанд соёлтой үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчих залуусыг зөв хандлагад уриалах зорилготой аж.
Нийтийн тээвэртэй холбоотой сонин содон болсон явдлаасаа хуваалцах болсон ч Лилигийн хувьд нийтийн тээврээр зорчилгүй нэлээд олон жилийг өнгөрөөжээ. 10 гаруй жил автобусанд суугаагүй тэрээр саяхны нэг өдөр маш их яарч, автобусанд сууснаа гэнэт санав. Тэр үед Зайсангаас Номын сан хүртэл 2-3 минутын дотор явж хүрсэн байна. Гэтэл тэрээр зорчигчид нийтийн тээврийн U money карт хэрэглэдэг болсныг тэр л үед мэджээ. Ингээд кондукторгүй болсон нийтийн тээврийн жолоочоос Лили карт байхгүй гэдэг үнэн учраа хэлээд гуйж зорчсон гэнэ. Тэрээр “Нийтийн тээврийн үйлчилгээ маш хурдан болсон байна лээ. Маш их таалагдсан. Карт байдаг бол шууд уншуулаад л, яг Япон, Солонгос, Хятад зэрэг орон шиг болсон байна лээ.” гэв.
Ийнхүү нийтийн тээврийн энэ үйлчилгээг нэвтрүүлээд хэдийнэ гурван жилийн нүүрийг үзсэн ч Лилигийн хувьд тэр болсон явдал нь “Монгол Улсын нийслэлийн нийтийн тээвэртэй танилцсан түүх” болж үлдсэн бололтой.
Ингээд Кунг Фу мастер Лили хатагтай залуусыг “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” хэмээн уриалав.
Дашрамд сонирхуулахад, Монголын анхны кунг фугийн сургуулийг Лили 2015 оны намар нээсэн байдаг юм. Урд хөршид бизнесийн удирдлага болон Хятад соёл судлал гэсэн хос мэргэжлээр 6 жил сурч байхдаа тус улсын үндэсний тулааны урлагаар шамдан хичээллэж, сүүлдээ хятад оюутнуудад кунг фу заадаг байсан аж.
Одоо түүний кунг фугийн Монгол сургууль хэд хэдэн салбартай болон өргөжжээ.