Камбожийн ханхүү Нородом Ранаритийн жолооодож явсан машин осолд орж, түүний эхнэр Оук Пхалла харамсалтайгаар нас барсан хэрэг гарчээ. Уг явдал Камбожийн зүүн өмнөд зүгийн Кампангсоам мужид болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг үйл явдал энэ сарын 17-нд Камбожийн зүүн өмнөд зүгийн Кампангсоам мужид болсон бөгөөд Камбожийн ханхүү болон түүний эхнэр нар чухал уулзалтад оролцохоор явж байсан ажээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр спорт загварын машин жолоодож явсан 73 настай Народом Ранатритийн машины өөдөөс гэнэт такси гарч ирэн уг осол болсон ба тухайн үед ханхүү Нородом Ранарит, түүний эхнэр 39 настай Оук Фалла нарыг Преа Сианук мужийн орон нутгийн эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлсэн боловч ханхүүгийн эхнэр шархаа дийлэлгүй нас барсан байна. Одоогийн байдлаар ханхүүгийн биеийн байдал тун хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэ нь тус улсын хааны гэр бүлийн аваар осолд орсон анхны тохиолдол биш бөгөөд 2015 онд Камбожийн ханхүүгийн автомашины цуваа ачааны тэтэгтэй мөргөлдөн 6 хүн гэмтэж бэртэж байжээ.