Майонезонд агуулагдах шар буурцгийн шошны тос болон өндөг нь хуурай арьсанд хамгийн сайн тэжээл өгөх маск бэлтгэхэд тань туслана. Мөн найрлагандаа цуу агуулдаг учир арьсны эд эсийг сэргээж арьсыг гуужуулсан мэт өнгөлөг болгодог байна.
Бүх төрлийн арьсанд:
Тал халбага майонезийг жижиг аяганд хийж өрөөндөө температурт 1 цаг орчим байлгана.
Нүүрээ цэвэрлэгчээр сайтар цэвэрлэнэ, хатаана.
Нүдэндээ хүргэлгүй майонезаа нүүрэндээ жигд түрхэнэ.
15-20 минут байлгана.
Гараа норгож байгаад майонезаа бага зэргийн гуужуулах маягаар үрж угаана. Ингэснээр үхэжсэн эд эс цэвэрлэгдэнэ.
Бүлээн усаар сайтар угаана.
Бүлээн усаар угаасны дараа хүйтэн усаар угааж хуурай зөөлөн алчуураар арчаарай.
Анхаар: Харшил өгөхөөс сэргийлэн энэхүү маскыг 7 хоногт 1 л удаа хэрэглээрэй.
Майонез, Зөгийн балтай маск
Хуурай, эмзэг арьстай хүмүүст тохиромжтой. Зөгийн бал нь арьсыг гайхалтай чийгшүүлж тэжээлээр хангана.
Тал аяга майонез
1-2 цайны халбага цэюэр зөгийн бал
Орцуудаа жижиг аяганд хийж хутгаад цэвэрхэн нүүрэндээ жигд зузаан түрхэж өгнө. 2-3 минут массажлаад 10-15 минут амраана. Ингээд нүүрээ бүлээн усаар угаана. Батгатай тослог арьсанд их сайн тохирдог шүү. 7 хоногт 2 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Майонез, лимонтой маск
Хэрэв сүүлийн үед батга гарах нь ихсээд байгаа бол энэхүү маск нь таны асуудлыг шийдэх болно. Лимон нь бактерийг устгаж, үрэвслийг намдаана.
3 цайны халбага майонез
Бага зэргийн лимоны шүүс
Орцуудаа жижиг аяганд хийж хутгаад цэвэрхэн нүүрэндээ жигд зузаан түрхэж өгнө. 2-3 минут массажлаад 10-15 минут амраана. Ингээд нүүрээ бүлээн усаар угаана. Холимог арьсанд сайн тохирно. 7хоногт 2 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Майонез, Овьёос, Сахартай маск
Арьсны үхэжсэн эд эсийг цэвэрлэхийн тулд бид гуужуулагч хэрэглэдэг. Бэлдэхэд хялбар энэхүү скраб нь эмзэг арьсанд хүртэл тохиромжтой.
2 цайны халбага майонез
1 цайны халбага цэвэр зөгийн бал
1 цайны халбага овьёос
Орцуудаа жижиг аяганд хийж хутгаад цэвэрхэн нүүрэндээ жигд зузаан түрхэж иллэг хийн арьсаа гуужуулна. 2-3 минутын дараа бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхээрэй.
Ямар ч маск хэрэглэсний дараа заавал чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй.