Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг
хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн
ИТХ, түүний Ажлын алба, тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан
авах ажиллагааны алба зэрэг байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг
явуулж байна.
Дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд тус
байгууллагуудын удирдлагаас гаргасан тушаал, шийдвэртэй танилцаж,
мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай
баримт, материал болон төрийн албан хаагчдын 2013, 2014 оны хувийн ашиг
сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгаж байна. Мөн
2014 оны 1 дүгээр сарын 1-нээс томилогдсон албан тушаалтнуудын хувийн
ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон уг хугацаанд ашиг сонирхлын
зөрчлийн асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргасан эсэхийг хянахын зэрэгцээ
эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн
хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.